КОМПАНИЙН ТУХАЙ

image

 “Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь охин компаниар байгуулагдсан бөгөөд Монгол улсын нутаг дэвгэрт нүүрсний сав газрууд дахь метаны эрэл судалгааны ажлыг гүйцэтгэх, цаашлаад судалгааны ажлын үр дүнд үндэслэн метан хийн  нөөцийг тогтоох, олборлох, ашиглах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолох, хөрөнгө санхүүжилт босгох, цаашид ашиглах чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Монгол орны нүүрсний давхаргын метан хийг /НДМ/ олборлож ашигласнаар байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох

АЛСЫН ХАРАА

  • Монгол улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр санхүүжилтийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс татах замаар Монгол орны нүүрсний давхаргын метан хийн /НДМ/ нөөцийг тогтоох, үнэлэмжийг нэмэгдүүлэх, олборлолт болон нийлүүлэлтийг найдвартай, үр ашигтай байдлаар зохион байгуулах
  • Үндэсний хийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хийн хангамжийн нэгдсэн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгож, бүс нутгийн НДМ хийн экспортын томоохон төлөөлөгч болно.

ЭРДЭНЭС МЕТАН ХХК-ИЙН БҮТЭЦ