Үйл ажиллагаа

“Эрдэнэс Метан” ХХК нь Монгол улсад хийн салбарыг хөгжүүлэх, уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн эрэл, хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна.

Эхний ээлжид Таван толгойн нүүрсний бүлэг орд газрын Нүүрсний давхаргын метаны боломж, бололцоог судалж, хайгуул хийхээр ажиллаж байна. Цаашид нүүрсний давхаргын метан болон бусад уламжлалт бус газрын тос, хийн ирээдүйтэй талбайд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар эрэл хайгуулын ажил хийх төлөвлөгөөтэй. 

Төсөл маань өнөөдөр хамгийн эрсдэлтэй буюу геологи хайгуулын үе шатандаа явж байна.