image

Aggreko

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Аggreko” компани нь хийгээр ажилладаг цахилгаан үүсгүүр нийлүүлэгч компани юм. Тус компанитай уулзалт зохион байгуулж, НДМ-ыг эрчим хүчний шинэ эх үүсвэр болгож ашиглах, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. “Аggreko” компанийн зүгээс хамтын  ажиллагааны хүрээнд ОХУ-ын Газпром Промгаз компанитай НДМ-ийн төсөл дээр санхүүжилт татан хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан.

  • “Оюутолгой” компани жилд 160 сая орчим ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолдог. Цаашид энэ тоо өснө. Энэхүү асуудлыг НДМ хийн цахилгаан станцаар шийдэж чадвал жил бүр 200 орчим сая ам.доллар дотооддоо үлдэх боломжтой юм.