2022 оны хайгуулын ажлын үр дүн

2022 оны хувьд хайгуулын талбайн хүрээг тэлэлх зорилгоор нийт 2900 тууш метр буюу 1 ширхэг нүүрсний давхаргын метан хийн туршилт-ажиглалтын цооног, 3 ширхэг стратиграфийн цооног өрөмдөхөөр төлөвлөсөн.

Өрөмдлөгийн ажлаар нийт 244.02 м зузаан нүүрсний давхраас огтолсноос 101.87 м зузаан хийтэй нүүрсний давхраас илрүүлэв. Эдгээр давхраасаас нийт 182 ширхэг дээж авснаас 106 нүүрсний чанарын дээж, 76 хийн ялгаралтын дээжийг тус тус авч хийн ялгаралтын хэмжилт болон бусад дагалдах шинжилгээний ажлуудыг гүйцэтгэв.

Онцлох ажлууд:

  • 2022 оны хайгуулын ажлаар Vista#01 цооногийг Ончхараатын хэсэгт өрөмдсөн нь энэ хэсэгт НДМХ хайгуулын анхны цооног боллоо. IV давхраасын метан хийн дундаж агуулга 5.2 м3 /т, III давхрааст 7.97 м3 /т, 0 давхрааст 10.37 м3 /т буюу метан хийн агуулга гүн рүүгээ ихсэж байгаа боловч Улааннуурын хураагуурын хийн агуулгатай харьцуулахад бага байна.
  • IV болон III давхраасаас хийн ялгаралтын дээж авч IV давхрааст хийн агуулга 4.3 м3 /т, III давхрааст 5.3 м3 /т байгааг тогтоов.
  • Мөн 2022 оны хайгуулын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Метан газ ресурс” ХХК хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ЭТТ ХК-ийн Цанхийн баруун болон зүүн уурхайгаас алдагдаж буй метан хийн тодорхойлох ажил хийгдэв. Энэ ажлын хүрээнд 2 ширхэг хайгуулын цооног өрөмдөж хийн дээж авсан бөгөөд хийн хэмжилт болон найрлагын шинжилгээний ажлууд хийгдэж байна. Харин эдгээр цооногуудад гүйцэтгэсэн DST туршилтаар нэвчүүлэх чадамж 0.01-1.8 md байгаа нь Улааннуурын хураагуурын зүүн хэсгийн гүехэн хураагуурт нэвчүүлэх чадамж харьцангуй өндөр байгааг илтгэж байна.

 

Хайгуулын ажлын гүйцэтгэлээр хайгуулын талбайн зүүн хэсэгт 3 цооног, Улаан нуур орчимд 1 цооног, нийт 2736.85 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж 2664.72 тууш метр цооногийн геофизикийн хэмжилтийн ажил хийсэн байна.

2022 оны хайгуулын өрөмдлөгийн ажлын гүйцэтгэл
Цооногийн дугаар Төлөвлөсөн гүн т.м Гүйцэтгэл, т.м Огтолсон нүүрсний зузаан, м Хийтэй нүүрсний зузаан, м
Vista #01                          700.00 810.5 116.0 40.15
Brownhill #01                          700.00 523.45 59.95 40.95
Red lake #07                          800.00 500.9 68.07 20.77
Steppe #01                       700.00 902
Нийт                       2,900.00 2736.85 244.02 101.87

 

2022 оны хайгуулын ажлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээт “Тавантолгой-XIII” зүүн хэсэгт орших Ончхараат, Бортолгой орчмын хийн тархалт, агуулга, геологийн тогтоцын судалгааг тэлсэн ажил боллоо.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy