Метан хийн төслийн явцын талаарх мэдээлэл
Төрийн өмчит “Эрдэнэс Метан ХХК” нь 2016 онд анх байгуулагдаж Монгол улсын нүүрсний давхаргын метан хийн судалгааг эхлүүлсэн. Судалгаагаар Таван Толгойн нүүрсний орд газарт метан хийн нөөц байгааг тогтоож 2019 онд эрлийн ажлыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй 100% гадаадын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Тус эрлийн ажлаар 8 цооног өрөмдөж эрлийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн ба “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах эрхтэй болсон. “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Хөрөнгө оруулагч талтай хамтарсан компанид шилжүүлснээр дараагийн шатны хайгуулын ажил эхлэх юм.
Leave a Reply