2023 оны хайгуулын ажлын явц

Бүтээгдэхүүн хуваах гэрээт ТаванТолгой-XXXIII талбайн 2023 оны Нүүрсний давхаргын метан хийн 2023 оны хайгуулын ажил амжилттай явагдаж байна. Уг хайгуулын ажлаар Тавантолгойн сав газрын эрэл, хайгуулын ажлын үр дүнг нарийвчлах, туршилт ажиглалтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.

2023 онд өрөмдөхөөр төлөвлөсөн хайгуулын цооногууд:

  • Стратиграфийн 10 цооног
  • Туршилтын босоо 2 цооног
  • Туршилтын хэвтээ 2 цооног (Монгол улсын анхны хэвтээ цооногийн өрөмдлөг)

 

Өмнө хийгдсэн ажлуудын үр дүнд Улааннуур хураагуурын нүүрсний нэвчүүлэх чадамж бага байгааг тогтоосноор Хийтэй нүүрсний давхраасын дагуу 2 хэвтээ цооног өрөмдөхөөр төлөвлөв. Энэхүү 2 цооногийн өрөмлөг нь Улааннуур хураагуурын хийн гарцыг нэмэгдүүлж болох эсэхийг тодорхойлох зорилготой бөгөөд Монгол улсын анхны U хэлбэрийн хэвтээ цооногийн өрөмдлөг болох юм.

Мөн өмнөх жилүүдэд хийгдсэн нүүрсний нэвчүүлэх чадамжийг тодорхойлох Drill Stem Test (DST) туршилтын ажлыг стратиграфийн 10 цооног болон туршилтын 2 босоо цооногт хийхээр төлөвлөсөн. Энэ туршилтын ажил нь нүүрсний давхраас буюу хураагуураас олборлох хийн гарцыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

2023 оны 5-р сарын 1-ний байдлаар Улааннуурын талбайд нийт 4 цооног өрөмдөж дууссан  ба хийн хэмжилтийн ажил, нүүрсний шинжилгээний ажил болон бусад судалгааны ажлууд хэвийн үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy