Тавантолгой ордын нүүрсний давхаргын метан хийн төсөл
“Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран Тавантолгой нүүрсний ордод хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эрлийн ажлыг 2019 онд гүйцэтгэж, 2021 оноос хайгуулын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.