Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Сайн байна уу, Манай компанийн үйл ажиллагаатай танилцаж байгаа Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

“Эрдэнэс Метан ХХК” нь төрийн өмчит компани бөгөөд байгалийн хийн салбарыг хөгжүүлж, Монгол орны эдийн засгийн нэг тулгуур болох төдийгүй агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулж, стратегийн чухал ач холбогдол бүхий аж үйлдвэрийн салбар болгон хөгжүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна.

Бид Тавантолгойн нүүрсний ордын нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу Эрдэнэс Метан” ХХК-ийн зүгээс аливаа санхүүжилтийн үүрэг, хариуцлага хүлээхгүйгээр, улсын төсвөөс ямар ч зардал гаргахгүйгээр төслийн хамгийн эрсдэлтэй эрэл, хайгуулын үе шатанд гадны хөрөнгө оруулалт татаж, хамтарсан “Метан Газ Ресурс” ХХК-ийг байгуулан нийт 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хөрөнгө оруулагчаас гаргуулан, амжилттай хийж дуусгалаа.

Уг эрлийн ажлын үр дүнгийн тайланг мөн асар богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, тайлангаа геологийн фондод хүлээлгэн өгсөн.

Бидний энэхүү хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж АМГТГ-аас Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “2019 ОНЫ МЕТАН ХИЙН ЭРЛИЙН ШИЛДЭГ КОМПАНИ”-аар шалгаруулсан.

Эдгээр ажлын үр дүнд манай компани “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Ашигт малтмал газрын тосны газартай байгуулж цаашид хайгуул, ашиглалтын шатны ажлуудыг хийх нөхцөл бүрдээд байна. Гэхдээ өнөөдрийн энэ ажлын үр дүн нь ирээдүйд Монгол улсынхаа хөгжилд экологийн хувьд цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ханган нийлүүлэх. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Төрийн зүгээс хийж буй сайжруулсан түлш зэрэг бусад ажлуудтай уялдан цогц арга хэмжээ болох; цаашилбал олон улсын гэрээ конвенцын хүрээнд манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар буулгах зорилт тавьсан байна. Монгол улсын зүгээс хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд томоохон хувь нэмэр болох учиртай манай компанийн хэрэгжүүлж буй Метан хийн төслийн зөвхөн эхлэл нь юмаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Энэ утгаараа цаашид хийхээр төлөвлөсөн ажил их байна. Том дүр зургаараа манай Эрдэнэс Метан компанийн хийх ажил нь толгой компани болох Эрдэнэс Монгол ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох уул уурхайн үйлдвэрлэлд түшиглэсэн ассет менежмэнт, түүнийгээ өөрийн харьяа бөгөөд төрийн төлөөлөл болсон охин компаниудаараа дамжуулан хэрэгжүүлж буй тэр хүрээнд хэрэгжих болно. Ийнхүү бид Монгол улсын нүүрсний орд газрууд дахь метан хийн ассет менежмэнтийг Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Анх 2016 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн бүтцэд бие даасан нэг хараат компани нь болон үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийн түвшинд хүртэл бас ч тийм амар байгаагүй. 2017 онд Метан хийн төслийг хэрэгжүүлэхээр АМГТГазартай Эрлийн гэрээг байгуулсан боловч хөрөнгө санхүүгийн дутмаг байдлаас шалтгаалан цаг хугацаа ч их алдсан байдаг. Гэхдээ бид шантраагүй, харин ч санал санаачлагатай ажилласан. Үүнд манай дээд удирдлага болон ТУЗ- ийн зүгээс дэмжиж ажиллаж ирсэнд талархаж явдаг. Бас манай хамт олны хичээл зүтгэл гол нь үнэнч сайхан сэтгэлийн үр өгөөж гэж би үнэлдэг.

 

Та бүхнийг хүндэтгэсэн

“Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Д.Амар

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Copyright – Erdenes Methane 2020