Өрөмдлөгийн төлөвлөгөө
Таван Толгой ордын “Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-т талбайн өрөмдлөг, хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлуулав.
Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гэрээт талбайн хэмжээнд тархсан нүүрсний давхаргуудын метан хийн баялгийг үнэлэх, метан хий олборлох боломжтой давхарга болон түүний тархалтын талбайг ялгаж нөөцийг тодорхойлоход энэхүү өрөмдлаг хайгуулын ажлын зорилго оршино. Таван Толгой орд нь сайн судлагдсан боловч өмнөх геологийн судалгаанууд болон нөөцийн тооцоо нь харьцангуй гүехэн (газрын гадаргаас 300м хүртэл гүн) хэсгийг хамарсан бөгөөд энэ нь метан хийн баялгийг үнэлэх зэрэг манай эрлийн ажилд хангалттай мэдээлэл болж чадахгүй. Иймээс метан хийн агуулга өндөр байх магадлал бүхий 300 м-с доош гүн дэх нүүрсний үеүдийг нарийвлан судлалж гүний давхаргын нүүрсний шинж чанарыг тодорхойлох үндсэн мэдээллүүдийг олж авах, метан хийн баялгийг үнэлэхэд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, цаашлаад хийн олборлолтын хүчин зүйлүүд (нүүрсний нүх сүвшил, нэвчүүлэмж, гэрэл ойлт, нүүрсний давхаргын даралт, усны хэмжээ гэх мэт)-ийг нарийвчлан тогтоох нь энэхүү өрөмдлөг, хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болсон.
Төлөвлөгөөнд тусгаснаар өмнө хийгдсэн судалгаанд үндэслэн хэмжилтийн 5, үнэлгээний 11, гидрогеологийн 1 цооног нийт 16 цооног, дагалдах геофизик, лабораторийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 14 сая 200 мянган долларыг төсөвлөсөн.
Leave a Reply