2019 оны “МЕТАН ХИЙН ЭРЛИЙН ШИЛДЭГ КОМПАНИ”

Үндэсний геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой буюу 2019 оны “Метан хийн эрлийн шилдэг компани”-аар “Эрдэнэс Метан” ХХК шалгарлаа.

Тус эрлийн ажлаар Таван Толгойн нүүрсний сав газарт метан хийг илрүүлэх зорилготой 5 цооног 5000 тууш метр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэнэ гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлж нийт 5207.7 тууш метр, 8 цооногийг өрөмдсөн байна.

Бидний гүйцэтгэсэн эрлийн ажлын үр дүнгээр Тавантолгойн ордын нүүрсний давхаргын хий агуулах чадвар, хий дэх метаны  агууламж гүн рүүгээ нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдсан. Энэ нь нүүрсний чанар, петрографийн найрлага, геологийн орчин зэрэг олон зүйлсээс шалтгаалж байна.

Эрлийн ажил гүйцэтгэсэн судалгааны баг нь эрлийн ажлын хугацаанд “Элгэн” ХХК-ийн ажилчдын тосгонд түр байрласан бөгөөд Төслийн судалгааны багийн бүх гишүүд, туслан гүйцэтгэгч өрөмдлөгийн бригадын инженер техникийн ажилчид болон бусад оролцогч нар аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд баримтлан ажилласан болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy