“Тэрбум Мод” хөдөлгөөнд “Эрдэнэс Метан ХХК” нэгдлээ


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Метан” ХХК болон хамтарсан компани болох “Methane Gas Resource LLC”-ийн хамт олон My Club сайн дурын бүлгэмтэй хамтран нэгдлээ.


“Myclub” сайн дурын бүлгэм 2006 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын байгаль орчныг хайрлан, хамгаалж залуу үедээ өвлүүлэн, зааж, зөвлөн, хайрлах сэтгэлийг суулгах зорилготойгоор 15 жилийн турш тасралтгүй мод тарих, хог цэвэрлэх зэрэг сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсаар иржээ.

         Сайн үйлсийн аян өрнүүлж улсдаа үнэтэй хувь нэмэр оруулж буй  хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байгаа бөгөөд жил бүр 1000 мод тарих зорилт тавьж, цаашдын үйл ажиллагааг нь дэмжихээ “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Амар илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy