Метан хийн хайгуулын ажил явагдаж байна.

“Эрдэнэс Метан” ХХК нь 2021 онд Монгол улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Тавантолгой-XXXIII талбайд хайгуулын ажлыг эхлүүллээ. Хайгуулын ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтарсан компани болох “Метан Газ Ресурс” ХХК гүйцэтгэх юм.

Энэхүү хайгуулын ажил нь Тавантолгойн нүүрсний ордын метан хийн нөөцийг бүрэн тогтоох зорилготой. 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр нийт 6 цооног өрөмдөж, 2019 онд хийсэн эрлийн ажлыг бататган, метан хий агуулсан нүүрсний давхраасуудыг нарийвчилан судлах юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy