Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нөхцөл бүрдлээ

Эрлийн ажлын үр дүнгийн тайланд үндэслэн Газрын тосны хуулийн 17.2, 17.3, 17.4-т заасны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлтээ АМГТГ-т илгээсний дагуу “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-аар хянан үзэх, БХГ-ний үндсэн нөхцөл болон бусад холбогдох асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсан. Цааш зохих шатны байгууллагууд буюу Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монгол улсын Засгийн газарт хэлэлцэгдэж, газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасны дагуу 4 дүгээр сарын 22-ны өдрийн  Засгийн Газрын хуралдаанаар  ’Эрдэнэс Метан’ ХХК Тавантолгойн орд газарт Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай асуудлыг хэлэлцэн тус өдрийн 143 дугаар тогтоолоор гэрээ байгуулах эрх олголоо. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy