Анх 2016 онд байгуулагдсан “Эрдэнэс Метан” ХХК нь улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргалгүйгээр, геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчид даатгах ухаалаг шийдлийг олсон юм. Тэд 2019 онд Австралийн “Жейд Метан” ХХК-тай хамтран “Метан Газ Ресурс” хамтарсан компанийг байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 60 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, 31 цооногийн өрөмдлөг, хайгуулын ажлыг цогцоор нь гүйцэтгээд байна.
2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой XXXIII” талбайн нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог Монгол Улсын түүхэнд анх удаа улсын бүртгэлд хүлээн авахаар шийдвэрлэлээ. Энэ нь Монгол орны цэвэр эрчим хүчний ирээдүйд шинэ хуудас нээсэн ажил болов.
Тоогоор илэрхийлэгдэх томоохон боломж:
Хайгуулын ажлын үр дүнд Тавантолгойн Улааннуурын хэсэгт дараах хэмжээний олборлох боломжит баялгийг тогтоогоод байна (сая стандарт шоо метрээр):
|
Төслийн “хүлээгдэж байгаа” ангиллын нөхцөлт баялаг |
Олборлох боломжит нөхцөлт баялаг, сая стандарт шоо метр |
|
Багаар тооцсон (1C) |
1,372 |
|
Оновчтой тооцсон (2C) |
5,413 |
|
Ихээр тооцсон (3C) |
11,097 |
|
Хэтийн төлөвт баялаг |
Олборлох боломжит хэтийн төлөвт баялаг, сая стандарт шоо метр |
|
Багаар тооцсон (1U) |
1,105 |
|
Оновчтой тооцсон (2U) |
5,567 |
|
Ихээр тооцсон (3U) |
11,047 |

Ирээдүйд авчрах үр өгөөж:
Цаашид орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө (PDO)-г батлуулснаар олборлолтын ажил албан ёсоор эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр:
- Байгаль орчинд ээлтэй: Метан хийг нийтийн тээвэр, нүүрс тээврийн машинуудын түлш болгож ашигласанаар агаарын бохирдлыг эрс бууруулна.
- Шинэ дэд бүтэц: Хий шингэрүүлэх, хадгалах, тээвэрлэх цоо шинэ аж үйлдвэрийн салбар Монголд бий болно.
- Улсын төсвийн шинэ урсгал: Татвар, АМНАТ-с гадна Төрийн өмчит "Эрдэнэс Метан" ХХК-иар дамжуулан улсын санд томоохон хэмжээний ногдол ашиг төвлөрнө.
Энэхүү төсөл бол зөвхөн хийн олборлолт биш, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдал, ногоон хөгжлийн шинэ гарц юм. Байгалийн баялгаа ухаалаг технологиор амилуулж, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг шинээр нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
