ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол орны нүүрсний  давхаргын метан хийг / НДМ/  олборлож ашигласнаар  байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох

 

АЛСЫН ХАРАА

Монгол орны нүүрсний давхаргын метан хийн /НДМ/ олборлолт болон нийлүүлэлтийг найдвартай, сайн засаглалаар удирдаж, үр ашиг, үнэ цэнийг бий болгоно.

Үндэсний хийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хийн хангамжийн нэгдсэн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг  бий  болгож,  бүс  нутгийн НДМ хийн экспортын томоохон төлөөлөгч болно.

ХАРИЛЦАА ХОЛБОО

 “Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр байгуулагдсан Төрийн өмчит компани юм.

Гүйцэтгэх захирлын товч намтар

 

Д.Амар нь 1987 онд ЗХУ-ын 3-р дунд сургуулийг төгсөж, 1987-1988 онд Дотоодын цэргийн албыг хашсан. 1988-1992 онд ЗХУ-ын Калининградын Цэргийн инженерийн дээд сургууль, 1992-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэдэх Олон улсын бизнесийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1994-2014 онд “Солонго Лайн” компанийн захирал, 2014-2018 онд “Ти-Даблью-Би-Ди” компанийн Гүйцэтгэх захирлын албыг хашсан. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Copyright – Erdenes Methane 2020