Эрдэнэс Метан ХХК-ийн шинэчилсэн ДҮРЭМ (энд дарна уу)
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД НҮҮРС БОЛОН МЕТАН ХИЙ НЬ ТУС ТУСДАА ХОЁР ӨӨР ХУУЛИАР ЗОХИЦУУЛАГДДАГ
- Нүүрсний давхаргын метан хий нь Монгол Улсын “Газрын Тосны тухай” хуулиар зохицуулагддаг (“уламжлалт бус газрын тос”)
- Нүүрс нь Монгол Улсын “Ашигт Малтмалын тухай” хуулиар зохицуулагддаг
УИХ болон Засгийн газрын зүгээс баталж гаргасан хөтөлбөр, бодлогын бичиг баримт ба тогтоол шийдвэр
УИХ-ын 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
- Геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөнө.
2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 169 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тос болон уламжлалт бус газрын тосны талаар төрөөс 2027 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд:
- Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх;
- Уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс (нүүрсний давхаргын метан, занар, байгалийн битум, тослог элс г.м) шингэн болон хийн түлш боловсруулах судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийг дэмжих.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Гурван Тулгуурт Хөгжлийн бодлогын хүрээнд:
- Газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх;
Газрын тосны нөөцийг түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээг хангах ажлыг эхлүүлэх.
“ЭРДЭНЭС МЕТАН” ХХК-ИЙН МӨРДӨЖ БУЙ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭРХ ЗҮЙН АКТУУД