2021 оны хайгуулын ажлын үр дүн
2021 оны хайгуулын ажлаар Тавантолгойн ордын Улааннуурын хэсэгт нийт 6 ширхэг цооног буюу нийт 4800 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Тухайн жилийн хайгуулын ажил 11 сард эхэлсэн тул цооногийн өрөмдлөгийн ажлууд 2022 онд үргэлжлэн хийгдсэн. 2019 оны эрлийн ажлаар Улааннуурын хураагуурын нүүрсний IV, III ба 0 давхраасууд метан хийн агуулгатай, түүнээс дээш орших давхраасуудад ямар нэг хийн агуулгагүй болохыг тодорхойлсон юм. Иймээс 2021 оны хайгуулаар энэ үр дүнг шалгах, баталгаажуулах зорилготой байлаа.
Онцлох шинжилгээний ажлууд:
- Нийт 563.67 м зузаан нүүрсний давхраас огтолсноос хийтэй нүүрсний зузаан 170.88 м бөгөөд нүүрсний давхраасуудаас нүүрсний чанарын 211 дээж, хийн ялгаруулалтын 179 дээж, нийт 390 дээж авлаа. Эдгээр дээжүүдээс хийн агуулгатай дээжийг бүгдийг нь, хийгүй дээжүүдээс төлөөлөх байдлаар сонгон авч нүүрсний чанарын шинжилгээ хийлгэв.
- Хайгуулын цооног бүрд нүүрсний давхраасыг баталгаажуулах, нүүрсний давхраасын температур, цооногийн нөхцөлийг тодорхойлох зорилгоор 8 аргачлалаар цооногийн геофизикийн хэмжилтийн ажлыг хийсэн. Нийт 4385.9 тууш метр цооногийн геофизикийн ажил гүйцэтгэв.
- Нүүрсний давхраасын нэвчилтийг тодорхойлох DST (Drill Stem Test) болон IFOT (Injection Fall off Test) туршилтыг Улааннуурын хураагуурт 11 удаа гүйцэтгэв.
Үр дүн:
- Улааннуурын хураагуурын IV, III, 0 давхраасууд дахь хийн дундаж агуулга 10.9-16.14 м3 /т байгаа нь 2019 онд тогтоогдсон Эрлийн ажлын үр дүнгээс 1.5-4 дахин их байгаа нь хэмжилтийн тоног төхөөрөмж, аргачлалыг олон улсын стандартад нийцүүлж сайжруулсны үр дүн юм.
- Мөн хийн найрлага дахь метаны хэмжээ 92% байгаа нь эрлийн ажлын үр дүнгээс ахисан үзүүлэлт болсон. 2021 оны хайгуулын хийн хэмжилтийн үр дүнгээс харахад Улааннуурын хураагуурын III болон 0 давхраасын нүүрс хийн агуулга өндөртэй байна. Тэр дундаа III давхраас Улааннуурын хураагуурын аль ч хэсэгт хамгийн өндөр агуулгатай. Харин 0 давхраас харьцангуй жигд хийн агуулгатай, хий нь нүүрсний давхрааст маш сайн хадгалагдаж байгааг илтгэж байгаа бол IV давхраас цооногийн гүнээс хамааран талбайн хэмжээнд ихээхэн хэлбэлзэлтэй байна.
- Нүүрсний нэвчүүлэх чадамж тодорхойлох туршилтаар Улааннуурын хураагуурын IV нүүрсний давхраасын нэвчүүлэмж ойролцоогоор 0.03 md, III давхраасын нэвчүүлэх чадамж 0.01-0.02 md, 0 давхраасын нэвчүүлэх чадамж 0.04 md буюу маш бага байгаа нь тодорхойлогдов.
2021 оны хайгуулын өрөмдлөгийн ажлын гүйцэтгэл | ||||
Цооногийн дугаар | Төлөвлөсөн гүн т.м | Гүйцэтгэл, т.м | Огтолсон нүүрсний зузаан, м | Хийтэй нүүрсний зузаан, м |
Red lake #01 | 900.00 | 1011.5 | 145.36 | 58.8 |
Red lake #02 | 850.00 | 789.5 | 126.79 | 46.28 |
Red lake #03 | 750.00 | 702.3 | 81.8 | 10.8 |
Red lake #04 | 1,000.00 | 862.8 | 184.4 | 55.0 |
Red lake #05 | 730.00 | 687.1 | ||
Red lake #06 | 570.00 | 542.9 | 25.32 | – |
Нийт | 4,800.00 | 4415.2 | 563.67 | 170.88 |
2021 оны хайгуулын ажлаар нийт нийт 6 цооног 4415.2 тууш метр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, Улаан нуур орчмын геологийн нөхцөл, хийн тархалтын судалгааг өргөтгөсөн ажил болов. Цааш хайгуулын ажлыг БХГ талбайн зүүн тийш тэлэхээр төлөвлөж байна.
Leave a Reply