Өмнөгoвь аймгийн Тавантолгойн орд газарт эрлийн ажил эхэллээ.
“Эрдэнэс Метан” ХХК нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр МУ-ын Газрын тосны тухай хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай “Тавантолгойн нүүрсний ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 3.1.1-3.1.14 хүртэл нийт 14 зүйл заалт бүхий үүрэг, ялангуяа гэрээний хавсралт “В”-д заасан ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн байдаг.
2017-2018 онуудад “Эрдэнэс Метан” ХХК эрлийн гэрээгээр хүлээсэн дээрх ажлыг хийх санхүүжилт байхгүй мөн төслийн эрсдэл их зэргээс шалтгаалж бодитой ажил хийгдэлгүй явж ирсэн бөгөөд 2019 онд гадаадын хөрөнгө оруулагч татаж чадсанаар Эрлийн ажил эхлэх боломжтой болсон юм.
Эрлийн гэрээнд тусгагдсан 5 цооног (нэг цооног дунджаар 1000м гүн) 5000 тууш метр өрөмдөх байсныг 8 цооног 5100 тууш метр болгон нарийвчлан төлөвлөсөн.
Өрөмдлөгийн ажлыг “Элгэн” ХХК-ийн БНСУ-ын “Yong-Jing” фирмийн Power-9000 загварын 4 ширхэг баганат өрмийн машинаар,12 цагийн хоёр ээлжээр буюу 24 цагийн тасралтгүй хуваариар хийж гүйцэтгэнэ.
Эрлийн талбайд ажиллаж байгаа төслийн судалгааны ажилчидыг “Элгэн” ХХК-ийн тосгонд байрлуулах бөгөөд туршилтын үйлдвэрт лаборатори болон оффисыг байрлуулан тохижуулсан.
Leave a Reply